Чөлөөт бөхийн залуучуудын “U23” хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 2024 оны ДАШТ Албани Улсын Тарин хотноо зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 660 гаруй бөх эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол бөхийн төрөлд хүч үзнэ.
Өчигдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаануудаар эхэлсэн. Манай улсаас тэмцээний эхний өдөр дөрвөн бөх хүч үзсэнээс 55 кг-ын жинд “U23” насны Ази тивийн хошой аварга Баянмөнхийн Отгонтуяа дагах барилдаан хийхээр боллоо. Тэрбээр эхний тойрогт Казахстаны А.Ашимоваг 8:2-ийн харьцаагаар ялсан. Харин шөвгийн наймын барилдаанд “U23” болон залуучуудын олимп, залуучуудын дэлхийн аварга, Европ тивийн аварга Шведийн Эмма Жонна Денист 12:5-ын харьцаагаар ялагдсан юм.
Шведийн бөх цааш ялсаар шигшээд шалгарсан тул манай бөх дагах барилдаан хийх эрхтэй болжээ. Б.Отгонтуяа дагах барилдаанаа өнөөдөр 16:30 цагт хийхээр болсон. Тэрбээр насанд хүрэгчдийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Украины Х.Олександратай барилдахаар боллоо. Мөн түүнчлэн өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг жингүүдийн хэсгийн барилдаан явагдах ба манай улсаас мөн дөрвөн бөх хүч үзэх хуваарьтай байгаа.
| Б.Отгонтуяа “U23”-ын ДАШТ-д дагах барилдаан хийнэ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |