Катар Улсын нийслэл Доха хотод хятад пүүл биллиард (Heyball)-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болсон билээ. Тэмцээнд манай улсаас ОУХМ Э.Тэмүүжин, ОУХМ Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс ОУХМ Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Монгол Улсаас төрсөн биллиардын анхны Ази тивийн аварга болсон.

Биллиардын Ази тивийн аварга, ОУХМ Энхболдын Тэмүүжин 12 настайгаасаа биллиардын спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Түүний анхны багш нь Батхүү юм. Э.Тэмүүжин Монголын биллиардын спортын түүхэн шинэ хуудас нээсэн тамирчин билээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалийг эх орондоо авчирч байв. 2016 болон 2017 онд залуучуудын ДАШТ-ээс пүүл биллиардын төрөлд хошой мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг гаргасан.

Пүүл биллиардын өсвөр үе болон насанд хүрэгчдийн тэмцээнд тогтмол шилдэг амжилт үзүүлж шилдэг тамирчнаар тодрохын зэрэгцээ клубүүдийн тэмцээнд тасралтгүй тэргүүн болон шагналт байр шалгарч байгаа билээ. Снукер биллиардаар клубийн болон цомын аваргын тэмцээнд амжилт гаргаад байгаа. Тэрбээр лигийн хамгийн залуу тамирчин бөгөөд түүний нэг цохиураар авсан хамгийн өндөр оноо нь 72 байгаа.

Ингээд түүний гаргасан амжилтуудаас нь дурдвал 2014 он “Champions” клубийн цомын аварга болсон. 2016 онд пүүл биллиардын насанд хүрэгчдийн улсын аваргын хоёрдугаар байр, мөнгөн медалийг хүртсэн. Мөн 2016 ондоо пүүл биллиардын өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байлаа.
.jpg)
2018, 2019 онд дараалан пүүл биллиардын өсвөр үеийн улсын аварга болсон. 2016-2017 онд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль авч байв. 2014-2017 онд Монголын поккет биллиардын холбооны гурван удаагийн оны “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар тодорч байлаа.

2015-2018 онд “SHINE POOL OPEN” шилдэг тамирчин шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга болсон. 2020 онд зургаан улаан цомын аварга шалгаруулах тэмцээнээс гуравдугаар байр, хүрэл медалийг авсан. 2024 онд пүүл биллиардын насанд хүрэгчдийн 13 дахь удаагийн УАШТ-д түрүүлж улсын аварга болсон байгаа. “Метропүүл” клубийн тамирчин ОУХМ Э.Тэмүүжин Монголын анхны биллиардын спортын мэргэжлийн тамирчин юм. Тэрбээр 2023 оны арванхоёрдугаар сарын 14- ний өдөр Тайвань Улсын “FURY” брэндтэй таван жилийн 150 сая төгрөгийн гэрээг үзэглэж байв.
| БИЛЛИАРДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА Э.ТЭМҮҮЖИН ГЭЖ ХЭН БЭ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |