Филиппин Улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдсан "АММА Manila Open" холимог тулааны спортын олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тэмцээн энэ сарын 14-16-ны өдрүүдэд явагдсан. Тус тэмцээнд Ази тивийн 15 орны шилдэг холимог тулаанчид модерн болон уламжлалт гэсэн хоёр төрлөөр тэсвэр тэвчээр, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Монгол эх орноо төлөөлөн таван тамирчин энэ тэмцээнд оролцсоноос уламжлалт төрлийн -120 кг-н жинд Ч.Хатантөмөрболд мөнгөн медаль , модерн төрлийн -56 кг-д Д.Адъяахүү , -96 кг-д холимог тулааны ОУХМ Э.Мөнгөншагай нар тус тус хүрэл медалийн болзол хангаж алтан соёмбот төрийн далбаагаа Манилагийн тэнгэрт мандууллаа.
Харин уламжлалт төрлийн эрэгтэй -60 кг, эмэгтэй -60 кг-д тулалдсан Г.Нанжид, Б.Алтанчимэг нар шагналт V-р байрт орсноор тэмцээнээ өндөрлүүлсэн. Эдгээр тамирчид 2024 оны холимог тулааны насанд хүрэгчдийн УАШТ-д оролцон түрүүлснээр олон улсын тавцанд эх орноо төлөөлөн тулалдах эрхтэй болсон юм.
Багийн дүнгээр Монголын баг наймдугаар байрт эрэмбэлэгдэж “AMMA” буюу Азийн Холимог тулааны холбооны чансаагаа ахиуллаа. "Manila Open"-д оролцсон баг тамирчдыг Монголын холимог тулааны холбооны (МХТХ) дасгалжуулагч, МУГД Г.Дашдаваа ахлан оролцсон. Мөн МХТХ-ны шүүгчдийн зөвлөлийн гишүүн Ч.Бат-Амгалан тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд урилгаар багтан ажилласан юм.
Одоо Монголын холимог тулааны шигшээ багийг Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод ирэх сард зохион байгуулагдах залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.
| Холимог тулаанчид"АММА Manila Open" тэмцээнээс гурван медаль хүртлээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |