Дархан-Уул аймгийн Спортын ордонд Дархан хотын 63 жил, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болов. Барилдаанд улсын заан Б.Серик, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Э.Даш, Э.Ууганбаяр, улсын начин Э.Батмагнай, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Д.Алтанцоож тэргүүтэй улс, аймгийн цолтой 64 бөх барилдлаа.
Энэ барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын начин Э.Мөнхжаргал үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Э.Ууганбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарсан байна. Түрүү бөх Э.Батмагнай нь 2019 онд аймгийн начин, 2020 онд аймгийн заан, 2022 онд улсын начин цол хүртсэн юм.
| Э.Батмагнай Дарханы БТСГ-ын 60 жилийн ойн барилдаанд түрүүлэв |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |