Узбекистан Улсын Ташкент хотод энэ сарын 14-20-ын өдрүүдэд жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Манай улсаас зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид хүч үзнэ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Энхтайваны Ариунболд, 66 кг-д Өнөрбатын Жанцандорж, 73 кг-д Ази тивийн аварга, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, 81 кг-д ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир, Батмөнхийн Ганзориг, -100 кг-д Ганбаатарын Пунцагцэрэн, А.Энхбаяр, +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Өлзийбаярын Дүүрэнбаяр нар барилдана.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 20 тамирчин байна. ОХУХ Э.Ариунболд “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын жүдочинтой таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт Тунис, Казахстан, Италийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
Ө.Жанцандорж 66 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Шведийн бөхтэй хүч үзнэ. Түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт Испани, Алжир, Казахстаны бөхчүүдийн хэн ялсантай өрсөлдөнө.
73 кг-ын жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Б.Эрхэмбаяр Арменын бөхтэй барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Испанийн тамирчинтай барилдана. 81 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Ганзориг Тунисын тамирчинтай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхтэй барилдана. Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Г.Болор-Очир Саудын Арабын тамирчинтай таарсан байгаа. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Казахстан, Швейцарийн бөхчүүдийн хэн ялсантай хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Италийн тамирчинтай өрсөлдөнө. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Испани, Узбекистаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана. Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт А.Энхбаяр Италийн тамирёинтай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Австри, Францын бөхчүүдийн хэн ялсантай барилдана. +100 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт МУГТ Ө.Дүүрэнбаяр гоц мөргөн ялалт авсан байгаа. хоёрдугаар тойрогт Казахстаны бөхтэй барилдана.
| Жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга эхэллээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |