Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн Япон шүүгч Акико Амано албан ёсоор зодог тайлж байна. Түүний шударга, үнэн шүүлтэд жүдочид дуртай байдаг. Энэ шударга зан нь түүний Япон хүмүүжилтэй холбоотой байх. Тэрбээр “Бээжин-2008” олимпын наадмыг анх удаа шүүхдээ шударга, үнэн зөв шүүж, жүдо сонирхогчдын талархлыг хүртсэн юм. Манай олимпын аварга Н.Түвшинбаярын финалын барилдааныг шүүж байсан билээ. Тийм болохоор түүнийг Монгол жүдочдод элэгтэй, ивээлтэй шүүгч гэж манай үзэгчид хайртай байдаг юм.

Акико Амано 1970 оны аравдугаар сарын 31-ний өдөр Япон Улсын Токио хотод төрсөн. Тэрбээр 363 жилийн түүхтэй алдарт компанийн тэргүүн юм билээ. Акико Амано “Форбес” сэтгүүлээс гаргасан бизнесийн ертөнц дэх хамгийн нөлөө бүхий Азийн 20 эмэгтэйчүүдийн жагсаалтад багтжээ. Өдгөө 54 настай Акико гэр бүлийн бизнесийн жолоог атгасан 15 дахь үеийн анхны эмэгтэй захирал болсон гэдэг. Тэр Японд салютын бизнес эрхэлсэн анхны эмэгтэй болжээ. Түүний компани байнгын арав гаруй ажилчидтай, баяр, ёслолын үеэр 100 гаруй түр ажилтан авч ажиллуулдаг аж.

Акико Амано мэргэшлээ дээшлүүлэхийн тулд 2009 онд “Нихон” их сургуульд салют буудуулахын сэтгэл хөдлөлийн нөлөөллийг судлах сэдвээр докторын зэрэг хамгаалсан байдаг. Пиротехникийн мэргэжилтнүүд хүмүүсийн харааны болон сонсголын мэдрэмж, сэтгэлийн ташаал, баяр хөөрийг хөгжөөж, баярын уур амьсгалыг бий болгодог онцгой мэргэжил хэмээн үздэг байна.

Акико Амано Японы жүдо бөхийн шигшээ багийн 48 кг-ын жинд барилддаг тамирчин байсан юм билээ. Тэр “Бээжин-2008” олимпын наадамд жүдо бөхийн олимпын шүүгчээр ажилласан анхны япон эмэгтэй болсон юм. Тэрбээр 2021 онд тахлын улмаас хойшлогдсон “Токио-2020” оны наадмыг мөн шүүсэн. 2019 онд Акико жүдо бөхийн хар бүс долоон даны цол хүртсэн. Түүний гэр бүл нь жүдогийн сургууль ажиллуулдаг бөгөөд аавтайгаа хамт захирлаар нь ажилладаг.
| МОНГОЛ ЖҮДОЧДОД ЭЭЛТЭЙ ШУДАРГА ШҮҮГЧ АКИКО АМАНО ЗОДОГ ТАЙЛЛАА |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |