Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”-ийн календарчилсан төлөвлөгөөнд багтсан жүдо бөхийн “Абу Даби-2024” их дуулга тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хот болж өндөрлөв. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 32 орны эрэгтэй 162, эмэгтэй 72, нийт 234 тамирчин барилдсан. Эхний өдрийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 25 тамирчин барилдаж IJF-ийн нэр дээр барилдсан ОХУ-ын Iznaur SAAEV түрүүлэв. 73 кг-д АНЭУ-ын нэр дээр барилдаж эхэлсэн ОХУ-ын бөх Makhmadbek MAKHMADBEKOV, 81 кг-д Азербайжаны Zelim TCKAEV алтан медаль хүртсэн. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “IJF”-ийн нэр дээр барилдсан ОХУ-ын Marina VOROBEVA , 57 кг-д Германы Seija BALLHAUS нар алтан медаль тус тус хүртэв.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД Б.ЭРХЭМБАЯР ТАВДУГААР БАЙРТ ОРЛОО

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 25 жүдочин барилдсан. ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр “А” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Киперийн Petros CHRISTODOULIDES-ийг ялсан. “А” хэсгийн аваргын төлөө Азербайжаны Rashad YELKIYEV-ийг цэвэр ялсан юм.
Улмаар дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Францын BOUBA Daikii-д цэвэр ялагдсан , Хүрэл медалийн төлөөх барилдаанд Тажикстаны Obid DZHEBOV-т ялагдаж шагналт тавдугаар байрт орлоо.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД Б.ХОРЛООДОЙ АЛТ, Л.СОСОРБАРАМ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд есөн бөх барилдсан. Тус жингийн “А” хэсгийг ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам тэргүүлэн барилдсан юм. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Бразилийн амаргүй өрсөлдөгч Amanda LIMA-г буулган авсан.
Дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Унгарын Roza GYERTYAS-ыг ялж, шигшээ финалын барилдаанд шалгарч үлдсэн юм. Финалын барилдаанд алтан медалийн төлөө АНЭУ-ын нэр дээр барилдаж буй нутаг нэгт Б.Хорлоодойтой таарч барилдан нэмэлт цагт ялагдал хүлээн, “Абу Даби-2024” гранд сламаас мөнгөн медаль хүртлээ.

Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Бразилын Gabriela CONCEICAO-той “С” хэсгийн аваргын төлөө барилдаж ялсан. Улмаар дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Косовогийн Erza MUMINOVIQ-г ялж финалын барилдаанд шалгарч үлдсэн. Финалын барилдаанд ОУХМ Л.Сосорбарамын ялж, “Абу Даби-2024” их дуулгаас алтан медаль хүртлээ.
| Б.ХОРЛООДОЙ “АБУ ДАБИ-2024” ИХ ДУУЛГААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |