Английн алдарт “Фулхэм” клубийн сургалт гурав хоног үргэлжилж өчигдөр хаалтаа хийлээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” төслийн хүрээнд зохион байгуулсан энэхүү сургалтаас шилдэг 11 хүүхдийг шалгаруулсан байна. Тэднийг тун удахгүй Лондон хотноо “Фулхэм” клубээс бэлдсэн хөтөлбөрт хамруулах аз завшаантай үйл явдал хүлээж байгаа юм.
Сургалтыг удирдан явуулсан “Фүлхэм” клубийн өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, “Та бүхэнд биднийг энэ сайхан эх орондоо улсдаа хүлээн авсан явдалд гүнээ талархаж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж, биднийг хүлээн авсан Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын хөл бөмбөгийн холбооны хамт олонд талархал дэвшүүлье” гэлээ.
Харин дасгалжуулагч багш Янник Жин, “Монголын авьяаслаг хөл бөмбөгчдийн нэг хэсгийг дасгалжуулж, бэлтгэх нь үнэхээрийн таатай байлаа. Хүүхдүүдийн хөлийн ажиллагаа, чадварлаг хамгаалалт, анхаарал төвлөрлийг харахад монголын хөл бөмбөгийн академиуд залуу авьяастнуудыг бэлтгэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа нь илэрхий байна.
Монгол хүүхдүүд цаашид ч эерэг хандлагаа хадгалж, бэлтгэлээ тасалдуулалгүй, шаргуу жаргаж тоглоосой хэмээн хүсч байна. Ийм гайхалтай туршлагын дараа “Фулхэм” хөл бөмбөгийн клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагаа ирээдүйд ч залуу монгол тамирчдыг хөгжүүлэх олон боломжийг бүрдүүлсээр байх болно.
Сургалтаас шалгарсан шилдэг 11 хүүхэд хөтөлбөрийн хүрээнд “Кравэн коттэйж” цэнгэлдэх болоод Английн нэгдүгээр зэрэглэлийн бэлтгэлийн баазтай танилцаж, “Фулхэм” хөл бөмбөгийн клубийн дэргэдэх академийн дасгалжуулагч нартай хоёр өдөр албан ёсны бэлтгэл хийж, “Фулхэм” хөл бөмбөгийн клубийн дэргэдэх сангийн багтай нөхөрсөг тоглолт хийх болно” гэв.
“Фулхэм” сургалтын шилдэг 11 хүүхэд:
Т. Маргад /12 нас/
Б.Ган-Эрдэнэ /10 нас/
А.Тэмүүн /11 нас/
Ж.Идэржавхлан /12 нас/
Н.Давааням /12 нас/
О.Энэрэлт /11 нас/
М.Хүслэн /11 нас/
Ц.Нямбаяр /10 нас/
Н.Маргад /13 нас/
Б.Дүүрэнбаясгалан /12 нас/
Ч.Мандахнар /10 нас/
| Лондонг зорих 11 хүүхэд тодорлоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |