Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг угтан Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр харааны бэрхшээлтэй иргэдийн спортын наадмыг Хараагүйчүүдийн үндэсний төв болон Төв цэнгэлдэх хүрээлэнд аравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Наадамд Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Сүхбаатар, Дорнод, Орхон, Дундговь, Хэнтий, Завхан аймаг, нийслэлээс Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Монголын хараагүй хүмүүсийн сургалт хөгжлийн төвийн нийт 132 тамирчин шатар, 100 буудалт даам, шоудаун, жүдо, хонхот бөмбөг, гар барилдаан зэрэг спортын долоон төрөлд өрсөлдөж байгаа юм.
Наадмын хонхот бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн баг тэргүүлсэн бол Орхон, Хэнтий аймгийн баг удаалав. Харин тус төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн баг түрүүлж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төв, Сүхбаатар аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тэгвэл 100 буудалт даамын төрөлд С.Энхчимэг (ХХХСХТ) алтан медаль хүртэж, Ц.Мөнхцэцэг (Дундговь), И.Хандмаа (Өмнөговь) удааллаа. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тус наадмын хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөөн өрнөж байна.
| Харааны бэрхшээлтэй иргэдийн спортын наадам өнөөдөр өндөрлөнө |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |