Боксыг олимпын хөтөлбөрт үлдээхийн тулд одоогийн Олон улсын боксын холбоо “IBA”-аас тусдаа холбоо байгуулж, ОУОХ-гоор хүлээн зөвшөөрүүлэх ёстой болж байна. Үүний дагуу “World Boxing” хэмээх холбоо байгуулагдаж,” IBA”-ийн гишүүдийг урвуулах ажлыг хийж эхэллээ. Гэвч тэдний хичээл зүтгэл үр дүнд хүрэхгүй, одоогоор 40 гаруй улс шинэ холбоонд элсээд байгаа юм. Нөхцөл байдал нэгэнт иймдээ хүрсэн тул ОУОХ хөндлөнгөөс оролцохоор шийджээ.
“Indide The Games”-ийн мэдээлснээр ОУОХ-оос Үндэсний олимпын хороодод хандаж, “IBA”-д харьяалагддаг боксын холбоодтойгоо харилцаагаа таслахыг даалгасан байна. Есдүгээр сарын 30-д илгээсэн уг захидалд хэрэв тухайн улсуудын боксын холбоо нь “IBA”-д бүртгэлтэй хэвээр байх аваас боксыг олимпын хөтөлбөрт үлдээх асуудал улам хүндэрнэ гэдгийг анхааруулсан байна.
Хэрэв боксыг олимпын хөтөлбөрт үлдээхийг хүсэж байгаа бол шинэ, найдвартай удирдах байгууллагатай болох нь чухал гэдгийг онцолж, шинээр байгуулагдсан “World Boxing” холбоонд нэгдэхийг уриалжээ. 2025 оны гуравдугаар сард Грек Улсад болох ОУОХ-ны ээлжит чуулганаар “Лос Анжелес 2028” олимпын хөтөлбөрийг эцэслэн батлах ёстой.
Үүнээс өмнө ОУОХ-нд хүлээн зөвшөөрөгдсөн, олон гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг олон улсын холбоо байх ёстой.Харин бодит байдал дээр гишүүн орнууд “World Boxing”-д нэгдэхийг яарахгүй байгаа тул ОУОХ-ноос ийнхүү шахалт үзүүлж эхэлсэн бололтой.
| Олон улсын олимпын хороо “IBA”-аас татгалзахыг шаарджээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |