Жүдо бөхийн бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тажикстан Улсын Душанбэ хотод өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн ДАШТ-д 15 орны эрэгтэй 91, эмэгтэй 90, нийт 181 тамирчид өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь “С” хэсэгт сугалаа татсан. Тэрбээр нэгдүгээр тойрогт Тажикстаны тамирчинтай таарлаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Англи, Казахстан, Энэтхэгийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
Харин 52 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт М.Нандин-Эрдэнэ гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Унгар, Францын бөхчүүдийн хэн ялсантай хүч сорино. Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Уранзаяа Румыны тамирчинтай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Серби, Германы бөхчүүдийн хэн ялсантай барилдах юм.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт О.Оюунчимэг, Италийн бөхтэй барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Киргизстаны бөхтэй таарна. Д.Есүй 63 кг-ын жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Нидерландын тамирчинтай барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Япон болон “IJF”-ийн бөхчүүдийн хэн ялсантай таарах магадлал өндөр байна.
ОУХМ Б.Ням-Эрдэнэ 70 кг-ын жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы тамрчинтай барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Польш, Турк, Кенийн бөхчүүдийн хэн ялсантай таарна. ОУХМ О.Хүслэн -78 кг-ын жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын бөхтэй таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Герман, Туркийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Ө.Жанцандорж Саудын Арабын тамирчинтай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Польшийн бөхтэй барилдана. Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт М.Тэргэлсар, Молдавын бөхтэй барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Туркмен, Мексикийн тамирчдын хэн ялсантай таарах юм.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Мөнгөнхуяг гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Итали, Киргизстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана. 73 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Киргизстан, Узбекистан Улсын бөхчүүдийн хэн ялсантай барилдах юм. 81 кг-ын жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Н.Жангарай гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт Казахстан, Литавын бөхчүүдийн хэн ялсантай хүч сорино. +100 кг-ын жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт О.Гэрэлбаяр Казахстаны тамирчинтай барилдана. Түүнийг хэрэв ялах юм бол хоёрдугаар тойрогт Энэтхэг, АНУ-ын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
| Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын оноолт гарлаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |