
Жүдо бөхийн ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат 2000 оны долдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр эмээ дээрээ өссөн айлын отгон хүүхэд юм билээ. Дээрээ гурван эгч, хоёр ахтай. Тийм болохоор багадаа нэлээдгүй эрх өссөн гэдэг. Тэрбээр хотын хүүхэд хэрнээ багаасаа морь унах дуртай хүүхэд байжээ. Түүний ээжийн дүү нь Монгол Улсын тод манлай уяач Агваансамдангийн Батсүх, Үндэсний бөхийн дархан аварга А.Сүхбат нар юм билээ. Тийм ч учраас ОУХМ Б.Сүхбат чөлөөт цаг, гарвал хөдөө явж, морь унах, салхинд гарах их дуртай гэсэн. Тэр 2000 оны наадмын дараа төрсөн болохоор түүнд Сүхбат гэсэн нэрийг өгсөн байж магадгүй. Бодвол тэр жилийн наадамд нагац ах нь болох А.Сүхбат аварга түрүүлсэн байх.
.jpg)
Б.Сүхбат 2010 оноос эхлэн жүдо бөхөөр хичээллэж байгаа. Өсвөр үеийн УАШТ-д гурван удаа түрүүлсэн. Залуучууд УАШТ-ий алтан, мөнгөн медальтай. Насанд хүрэгчдийн УАШТ-ий 60 кг-ын жинд 2022, 2023, 2024 онд дараалан гурван жил түрүүлээд байгаа. 2023 оны УАШТ-ий “Шилдэг тамирчин”-ий шагналыг хүртсэн. Тэрбээр “Аравт” компани, “Женко” клубийн тамирчин юм. Б.Сүхбат босоо барилдаанаас хөмрөх мэхийг гол төлөв хийдэг. Жүдо бөхийн секцэнд анх ороод л хөмрөх мэхийг хамгийн сайн хийж сурсан гэдэг. Түүний гаршсан дархан нь хөмрөх мэх гэж хэлж болох байх. Босоо барилдаанаас хөмрөх мэхнээс гадна ура наги тэвэрч шидэх мэхийг хийж харагддаг. Энэ хоёр мэхээ хооронд нь холбож, угсруулж хийдэг болсон байна лээ.
.jpg)
Б.Сүхбат 2020 онд корона тусаж эдгэрээд бэлтгэлдээ ороод хөлдөө бэртэл авч хагалгаанд орсон хүнд үеийг туулсан байдаг. Бэртэл, гэмтэл нь бүрэн гүйцэд эдгэрч, бие нь тэнхэрч амжаагүй, бэлтгэл дутуу байх үедээ 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-д ороод ялагдал хүлээсэн юм. Тэр ялагдал түүнд их юм бодогдуулсан байдаг. Тэрбээр хэт их хичээж, сэтгэл зүйгээ дарамтад оруулж, өөрийгөө неревтүүлж ядраагаад оруулчих гээд байдаг талтай. Гэхдээ сүүлийн үед Б.Сүхбат “Жүдо бөх миний хобби, хийх дуртай зүйл, тийм болохоор би элдэв, юм бодолгүйгээр бэлтгэлээ л сайн хийе. Бэлтгэл сайн хийхэд амжилт аяндаа ирнэ” хэмээн боддог болсон гэсэн. Тэгээд л өөрийнхөө сэтгэл зүйг ямар ч дарамтад оруулахгүйгээр зүгээр л бэлтгэлээ үр дүнтэй хийхийг илүү чухалчилдаг болсон гэсэн.
.jpg)
Б.Сүхбат 2022 онд Туркийн Анталяагийн гран пригийн эхний тойрогт Токиогийн олимпын мөнгөн медаль Тайванийн Ян Юү Вэйтэй таарсан юм. Уг нь дажгүй барилдаж байлаа. Хоёр торгуулиар барилдааны санаачлагыг авчихсан явсан. Гэтэл үндсэн цагийн төгсгөлд Ян Юү Вэйгийн дархан сууж үрэх мэхэнд нь орж, базари үнэлгээ алдаад хожигдсон юм. Б.Сүхбат гран при, гранд слам тэмцээнд жаахан хатуу сугалаа татаад байдаг тал бий. Гэхдээ тэр 2024-2028 оны шинэ олимпын цикл эхэлж буй энэ үед Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдаж алтан медаль хүртээд байна.
| ЗҮҮН АЗИЙН АВАРГА Б.СҮХБАТ ГЭЖ ХЭН БЭ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |