Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж буй боксын "Улаанбаатар-2024" дэлхийн цомын тэмцээнтэй холбогдуулан ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин тус холбооны ерөнхийлөгч Борис Ван Дэ Ворстыг хүлээн авч уулзлаа. Энэхүү тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 10 гаруй орны 170 тамирчин оролцож байна. Тэмцээний хүрээнд тамирчдад Дэлхийн боксын холбооны эрэмбийн оноо олгох юм.
Уулзалтын үеэр боксын спортын ирээдүйн хөгжил болон хүний нөөцийг сайжруулах талаар санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газар шигшээ багийн нөөц тамирчдыг бэлтгэх, тив дэлхийн наадмуудад амжилтаа ахиулах, спортын авьяасыг нээн илрүүлэх, холбоодод дэмжлэг үзүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөртөө тусган, хэрэгжүүлж буй талаараа танилцуулав.
Ерөнхийлөгч Борис Ван Дэ Ворстын зүгээс Монгол Улсыг Ази тивээс анхны Дэлхийн боксын холбооны гишүүн орон болсонд талархаж, Улаанбаатарт анхны боксын дэлхийн цомыг амжилттай зохион байгуулж буйг өндрөөр үнэлж, цаашид боксын спортыг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
| Ч.Номин сайд Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |