Унгар Улсын нийслэл Будапешт хотод “FIDE” (The International Chess Federation) 45 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиад болж өндөрлөв. Шатрын спортын багийн төрлийн хамгийн том тэмцээнд тооцогддог уг олимпиадын эмэгтэй төрөлд 183 орны баг тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 16-р байр эзлэв. Эмэгтэй шигшээ баг нийт 11 өрөг тоглож, долоо хожиж, нэг тэнцэж , гурав хожигдсоноор 15 оноо цуглуулсан юм. Манай баг Монако, Перу, Испани, АНУ, Австри, Шведийн багийг хожсон Харин Гүрж, Азербайжан, Армен Улсын багт хожигдож, Герман Улсын багтай тэнцсэн байна.
Эмэгтэй багийн төрөлд Энэтхэг Улсын шигшээ баг 19 оноотой түрүүлсэн. Монгол Улсын эрэгтэй шигшээ баг 197 орноос тав хожил, хоёр тэнцэж, дөрөв хожигдож 12 оноотой 62-р байр эзэлжээ. Манай баг Мавритан, Судан, Ливан, Панам, Домникан Улсын багийг хожиж, Чех Израйльтай тэнцэж, Герман, Болгар, Казахстан, Швейцарын багт хожигдсон байна. Эрэгтэй төрөлд мөн Энэтхэгийн шигшээ баг 21 оноогоор түрүүлжээ.
| Шатрын олимпиадад эмэгтэй шигшээ баг 183 орноос 16-р байр эзэллээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |