Дэлхийн шатрын 45-р олимпиадын чансааны хоёрдугаарт эрэмбэтэй Гүржийн шигшээ багт манай эмэгтэй баг хожигдлоо. Эхний гурван ширээнд суусан Төрмөнхийн Мөнхзул, Батхуягийн Мөнгөнтуул, Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ нар эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй төлөвлөгөөний дагуу тэнцээ авсан. Манай багийн хувь заяа дөрөвдүгээр ширээнд тоглосон Эрдэнэбаярын Хүслэнгээс шууд хамаарахаар болсон.
Монгол Улсын 26 дахь аварга “WFM” Эрдэнэбаярын Хүслэн гараа дунд үeийг ганган наадаж оргил үeдээ +5 бүхэл хожлын шатар үүсгэсэн боловч хэд хэдэн алдаа хийснээр 1.5:2.5-ын үр дүнгээр Гүржийн эсрэг анхны ялагдлаа амслаа.
Манай баг дараагийн тоглолтоо зургадугаар ширээнд Германы шигшээ багтай ээлжит тун хариуцлагатай тоглолт хийнэ. Эмэгтэй шигшээ баг зургаан раундын дараа 10 оноотой 181 багаас 7-р байрт эрэмбэлэгдэж байна.
| Эмэгтэй шатрын баг олимпиадын эхний хожигдлоо авлаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |