Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн”, Халхын голын байлдааны ялалтын 85 жил, орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 91 жил, эрх чөлөө тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсэн Монгол Зөвлөлтийн баатарлаг гавьяаг сурталчлах, “Ахлагчийн жил-2024” арга хэмжээний хүрээнд “Сүлдэт багана-2024” хагас марафон гүйлтийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Сүлдэт багана талбайд болов.
Нийтийн биеийн тамир спортыг бие бүрэлдэхүүний дунд дэлгэрүүлэх, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах, эрүүл зөв амьдрах ёс зүйг төлөвшүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тус тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин-олимп, биеийн тамир спортын холбоо хамтран зохион байгуулсан юм.
Тус тэмцээн Хилийн цэргийн төвийн бүсийн анги салбарын алба хаагчдын дунд 2023 онд анх удаа зохион байгуулагдахад 80 гаруй тамирчин оролцож байсан бол хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Сүлдэт багана-2024” хагас марафонд хил хамгаалах байгууллагын өнцөг булан бүрээс ирсэн анги, салбарын 160 гаруй тамирчин 10, 21 км гэсэн хоёр зай, таван насны ангилалд өрсөлдлөө. Цаашид энэхүү тэмцээний цар хүрээг тэлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
| “СҮЛДЭТ БАГАНА-2024” хагас марафон гүйлтийн тэмцээн болов |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |