Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-ны өдөр Хүй долоон худагт боллоо. Энэ удаагийн УАШТ-д нийтдээ 62 тамирчид элит, 17 хүртэлх нас, сонирхогчдын эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байв. Элит ангиллын тамирчид таван км гүйж, 20 км дугуй жийж, 2.5 км гүйж аваргаа тодруулсан бол бусад тамирчид дээрх зайн талд нь хурд сорьсон юм.
Тэмцээний эрэгтэй элитийн уралдаанд марафон гүйлтийн ОУХМ Н.Мөнхбаяр (Хилийн цэргийн 0131-р анги), дугуйны шилдэг ОУХМ-уудын нэг Э.Болор-Эрдэнэ (Team Oggi) нарын хооронд маш сонирхолтой уралдаан өрнөж, биесээ удаа дараа гүйцэж түрүүлсний эцэст барианы шугамыг Мөнхбаяр 1:4:39 цагийн амжилтаар түрүүлж давлаа. Э.Болор-Эрдэнэ түүнээс 1 минут 5 секунд хоцорч удаалсан бол “Road Mongolia” клубийн спортын мастер Э.Ижилмөрөн 1 цаг 9 минут 35 секундээр хүрэл медалийн болзол хангажээ.
Эмэгтэй элитийн уралдаанд “Road Mongolia” клубийн А.Оюун-Эрдэнэ, “Сэлэм загас”-ын Ц.Аяс, хөвгүүдийн уралдаанд А.Амирлангуй, охидын уралдаанд “Цасан зам”-ын Н.Энхжин, “Сэлэм загас”-ын Б.Санчирмаа нар эхний байруудад шалгарлаа. Тэмцээнд төрөл бүрийн спортын ОУХМ цолтон 4, спортын мастер 12 оролцсон нь тамирчдын өрсөлдөөн ямар чанга болсныг нотолно.
Дуатлоны УАШТ-ийг зохион байгуулахад “Монгол наадам” цогцолбор, Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЭБО холдинг компани хамтран ажиллав. Монголын триатлоны холбооны 20 жилийн ойг бүтэн жилийн туршид олон төрлийн тэмцээн, үйл ажиллагаагаар баялаг тэмдэглэж байгаа билээ. Өвлийн триатлоны анхдугаар УАШТ-ийг 2-р сард Улаанбаатарт, Зуны триатлоны УАШТ-ийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 7-р сарын маш амжилттай зохион байгуулсан. Энэхүү Дуатлоны УАШТ-ий араас 11-р сард анх удаа танхимын триатлоны УАШ тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байна.
| Дуатлоны улсын аварга боллоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |