Францын нийслэл Парис хотод зуны олимпын 33-р наадам, паралимпын 17-р наадам болоход Монгол Улсын баг тамирчид олимпын наадмаас нэг мөнгөн медаль хүртсэнээр 204 орноос 74 дүгээр байр эзэлж, паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр 170 орноос 57 дугаар байр эзэлсэн билээ.
Олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд дөрөв, боксын төрөлд нэг тамирчин шагналт байрт шалгарсан бол паралимпын наадмын жүдо бөхийн төрөлд хоёр, байт харвааны төрөлд нэг тамирчин шагналт байрт шалгарсан. Тэгвэл “Парис-2024” олимпын наадмын бокс, хүндийн өргөлт, паралимпын наадмын жүдо бөхийн төрөлд Монголын нийт таван шүүгч тэмцээн уралдааныг дэнсэлжээ.
Өнөөдөр ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү нар Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу “Парис-2024” олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид нэг удаагийн мөнгөн шагнал олгох батламж гардуулсан юм.
Паралимпын наадмын алтан медальт У.Сүрэнжавд 120 сая, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү болон паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга, Э.Содномпилжээ, Г.Болор-Эрдэнэ нарт 60 сая төгрөг гардуулсан бол тэдний дасгалжуулагч Н.Эрдэнэбаатарт 60 сая, Д.Батнасан, Д.Баттулга, М.Бундмаа, Д.Махашири нарт 30 сая төгрөгийн батламж гардууллаа.
“Парис-2024” олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагч нийт 10 хүнд Засгийн газраас 540 сая төгрөгийн мөнгөн шагналын батламж олгов. Мөн олимпын наадамд эрх авч оролцсон 32 тамирчин, паралимпын наадамд эрх авч оролцсон 11 тамирчин, олимпын наадмыг дэнсэлсэн Л.Одгэрэл, М.Бөхбат, Т.Энхцэцэг, Б.Атарбаяр, Ц.Цогтгэрэл нар тус бүрт нь 10 сая төгрөг гардуулах шийдвэр гаргасан ба нийт 480 сая төгрөг олгох юм.
| Тамирчид, дасгалжуулагч, шүүгчдэд мөнгөн шагналын батламж гардуулав |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |