Монголын гимнастикийн холбоо нь жил бүр олон улсын томоохон тэмцээн уралдаан Монгол Улсад хүлээн авч ажиллахын зэрэгцээ “Хамтдаа хичээе” нийтийн гимнастикийн аяныг орон даяар өрнүүлж байгаа билээ. Тэгвэл энэ жил гимнастикийн томоохон наадмын нэг нь зургаа дахь удаагийн Ази тивийн нээлттэй “Жимнаестрада-2024” соёлын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүлээн авахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр, Олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооны удирдлагатайгаар “Жимнаестрада-2024” соёлын наадам анх удаа Монгол Улсад болно.
Энэ сарын 13-15 -ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот Буянт-Ухаа спорт цогцолборт болох нийтийн гимнастикийн 6 дахь удаагийн Ази тивийн нээлттэй тэмцээнд
- Монгол Улсын - 58 баг
- Япон - 3 баг /Дэлхийн шилдэг баг/
- Солонгос - 2 баг
- Азербайжан - 1 баг
- Бразил - 1
- Дани - 1
- Герман - 2
- Малайз - 1 улсын шигшээ баг тамирчид өрсөлдөнө.
Тэмцээн энэ сарын 15 -ны өдөр хаалтаа хийнэ. Олон улсын урлаг соёл, спортын наадам, тэмцээн болох “Жимнаестрада- 2024” -д өрсөлдсөн шигшээ баг тамирчдыг Чингисийн хүрээ дэх жуулчны баазад Монгол ахуй соёлыг сурталчилсан бэсрэг наадмаар үдэн гаргаж эх орноо сурталчлах боломж бүрдэх юм.
| “ЖИМНАЕСТРАДА-2024” нийтийн гимнастикийн наадам болно |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |