Казахстан Улсын Астана хотод дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд 85 орны 2500 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Манай улсаас 66 тамирчин спортын 16 (тулам булаалдах, зоос шүүрэх, морьт барилдаан, уламжлалт сурын харваа, ашыртмалы аба гюреши бөх, морьт сурын харваа, кураш бөх, казах кураш бөх, алыш бөх, модон барилдаан, шагайн харваа, оюун ухааны спорт, есөн хоргол наадгай, ширээний тоглоом наадгай, уламжлалт тоглоом, кореш бөх) төрөлд өрсөлдөх юм.
Наадмын нээлтийн ёслол өчигдөр болсон бөгөөд Монгол Улсын багийн тугчаар бүстэй барилдааны дэлхийн аварга, улсын заан Д.Анар ажиллав. Анхдугаар наадам Киргизстан (2014 он) улсад болж байсан бол дараа нь АНЭУ (2016), Киргизстан (2018), Турк (2022) улсад зохион байгуулжээ.
Монгол Улсын баг энэ наадмаас 2014 онд долоон медаль, 2016 онд тав, 2018 онд 24, 2022 онд 10 медаль хүртэж байв. Өнөөдөр Монголын багийн медалийн салхийг хагалж, морьт харвааны төрөлд өрсөлдсөн Нэргүйн Алтанхуяг мөнгөн медаль, морьт барилдааны төрөлд М.Наурызбек хүрэл хүртлээ.
| Нүүдэлчдийн наадмаас Н.Алтанхуяг мөнгө, М.Наурызбек хүрэл медаль хүртэв |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |