Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ Мөнхбаатарын Бундмаа 1985 оны энэ өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд мэндэлжээ. Тэрбээр самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын алт, самбо бөхийн залуучуудын ДАШТ-ий алтан медальтай. М.Бундмаа 2010 онд Японы Токио хотод болсон жүдо бөхийн ДАШТ-ий 52 кг-ын жинд Германы тамирчинг хутгах мэхээр ялж, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байв.
Мөн жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2008 , 2009, 2011, 2012 онд мөнгөн медаль, 2005 онд хүрэл медаль авч байлаа. 2007 онд жүдо бөхийн оюутны универсад наадмаас алтан медаль хүртсэн. М.Бундмаа 2011 онд Парисын гранд сламаас алт, “Москва 2011” гранд сламаас алт, 2006 онд Зүүн Азийн наадмаас хүрэл, 2007 онд Тайландын Бангкок хотод болсон Азийн наадмаас алтан медаль хүртэж байлаа.
| ЭНЭ ӨДӨР ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.БУНДМАА МЭНДЭЛЖЭЭ |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |