“Парис 2024” паралимпын их наадам өнөөдөр байт харвааны төрлөөр үргэлжилнэ. Манай улсаас пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн пара наадмын хүрэл медальт Д.Сэлэнгээ 17:00 цагт, Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 17:33 цагт Парисын зурхайд цэц мэргээ сорино.

“Парис 2024” наадмын урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн байгаа. Өнөөдөр Д.Сэлэнгээ Колуби Улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали Улсын харваачтай цэц сорих юм.

Пара байт харвааны тамирчин ОУХМ Буянжаргалын Оюун-Эрдэнэ 1984 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэт хотод мэндэлжээ. Тэрбээр 2023 оны пара байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс “Парис 2024” парилимпын наадамд оролцох эрхийг хүртсэн.

Б.Оюун-Эрдэнэ Англи Улсын Лондон хотод болсон “Лондон 2012” паралимпын наадамд амжилттай оролцож шагналт тавдугаар байрт шалгарч байсан. 2014 онд Азийн пара спортын хоёрдугаар их наадмын микс багийн төрөлд шагналт тавдугаар байрт орсон. 2015 онд АНУ-д болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс хос мөнгөн медаль, 2016 онд дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн.
2016 онд Чех Улсад болсон парлимпын эрх олгох тэмцээнээс алтан медаль хүртэж, Бразил Улсын Рио Де Жанёро хотод болох “Рио 2016” паралимпын наадамд оролцох эрхээ авч байсан. “Рио 2016” паралимпын хувийн харваанд есдүгээр байр, микс багийн харваанд хүрэл медалийн төлөө өрсөлдөж, шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байлаа. 2024 онд Австралийн Сидней хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтыг гаргаад байгаа.
| "ПАРИС 2024” ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД ЦЭЦ СОРИХ Б.ОЮУН-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |