Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Перу Улсын нийслэл Лима хотод болж байгаа билээ. ДАШТ-ий охидын 57 кг-ын жинд 28 бөх барилджээ. Жүдо бөхийн “Гүрү Дожо” клубийн тамирчин Т.Ариунзаяа ДАШТ-д тав ялж, өсвөр үеийн дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.

Тэрбээр ДАШТ-д Канадын М.Бондаренког 3 минут 56 секундэд цэвэр, Японы К.Сузукиг 7 минут 18 секундэд хоёр базаригаар цэвэр, хэсгийн аваргын төлөөх барилдаанд нутаг нэгт М.Цэндбазарыг 7 минут 39 секундэд базаригаар, хагас шигшээд Францын Т.Абдаллаг 4 минут 52 секундэд гурван торгуулиар цэвэр ялж, шигшээ барилдаанд шалгарч үлдсэн юм.
.jpg)
Ингээд ДАШТ алтан медалийн төлөөх барилдаанд Францын Агати-Алоуачегаас сууж үүрэх мэхээр базари үнэлгээ авч илт илүүрхэн барилдаж, өсвөр үеийн анхны дэлхийн аварга болсон байна.

Тэрбишийн Ариунзаяа нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2-р дунд сургуулийн сурагч. Одоо 16 настай. “IJF” буюу Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн “Шилдэг шүүгч” шагналын эзэн Т.Энхцэцэг багшийн шавь. Тэрбээр жүдо бөхөөр багаасаа хичээллэж эхэлсэн. Т.Ариунзаяа 2021 онд 14 настайдаа залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль авч байв.

Харин 2023 онд 15 настайдаа залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртэж байлаа. Мөн 2023 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий 52 кг-ын жинд анх удаа медаль хүртэж, 16 настайдаа, насанд хүрэгчдийн УАШТ-ий 57 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртэж байсан юм. Улмаар 2024 онд Итали Улсын Неэполь хотод болсон Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьчилсан төлөвлөгөөнд багтдаг “EUROPEAN CUP 2024” Европын цомын цуврал тэмцээнээс мөнгөн медаль, мөн Испани Улсын Фуэнхирола, Францын Твонвиль хотод болсон Европын өсвөр үеийн цуврал тэмцээнд долоо хоногийн зайтай дараалан түрүүлж, алтан медаль хүртэж байлаа. 2024 оны дөрөвдүгээр сард Казахстаны Алмата хотод болсон Азийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртээд байгаа. “Лос Анжелес 2028” олимпын шинэ циклд итгэл найдвар хүлээлгэж залуу тамирчдын төлөөлөл билээ.
| ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА Т.АРИУНЗАЯА ГЭЖ ХЭН БЭ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |