“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өнөөдөр эхэлж, таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж эхэллээ. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцоно. Өнөөдөр Монголын тамирчдын салхийг хагалж, таэквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав Улаанбаатарын цагаар 16:00 цагт өрсөлдөх юм. У.Сүрэнжав нь 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.
.jpg)
Дэлхийн таэквондогийн Монголын холбооны тамирчин ОУХМ Уламбаярын Сүрэнжав 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн. Дэлхийн чансааны оноогоор “Парис 2024” паралимпын наадамд оролцох эрхээ авсан. Тэрбээр 2023 онд Мексик Улсын Веракруз хотод болсон пара таэквондогийн ДАШТ-ий 52 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртсэн.

Вьетнам Улсын Хо Ши Мин хотод 2018 болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөн 57 кг-ын жинд тулалдаж хүрэл, 2024 онд Вьетнамын Данан хотод болсон Азийн аваргаас алт, Серби Улсын Белград хотод 2024 онд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Хятад Улсад 2023 онд болсон “Ханжоу 2022” Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байлаа.
.jpg)
Улмаар Австрали Улсын Брисбан хотод 2023 онд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алт, Иран Улсын Тегеран хотод 2024 онд болсон дэлхийн чансааны тэмцээнээс алтан медаль авч байв. Франц Улсын Парис хотод 2023 онд болсон дэлхийн гран при тэмцээнээс мөнгө, Мексик Улсын Белград хотод 2023 онд гран при тэмцээнээс мөнгө, Хятад Улсын Тайюн хотод 2023 онд болсон гран при тэмцээнээс алтан медаль тус тус хүртэж байв.
| “ПАРИС-2024” ПАРАЛИМПОД ТАЭКВОНДОГООР ТУЛАЛДАХ У.СҮРЭНЖАВ ГЭЖ ХЭН БЭ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |