“ПАРИС-2024” олимпын их наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын барилдаан өнөөдөр эхэлнэ. Тус жинд МУГТ М.Лхагвагэрэл эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Мейсон Марк Пэрриштэй барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол дараагийн тойрогт Азербайжан, Египетийн бөхчүүдийн аль хожсонтой нь таарна. М.Лхагвагэрэл эхний хоёр тойргийн өрсөлдөгчдөө ялвал Гүржийн алдарт бөх Гено Петрашвилитай таарах магадлал өндөр байгаа.

Туркийн домогт аварга, олимпын алт, хүрэл, ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальт Таха Акгүл болон олимпын хүрэл, ДАШТ-ий хошой аварга Ираны бөх Амир Хуссен Заре нар нөгөө хэсэгт хуваарилагджээ. Тус жингийн барилдаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ.

“Парис 2024” олимпын их наадмын чөлөөт бөхийн 125 кг-ын жинд барилдах Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Завхан аймгийн Яруу сумын уугуул хэмээн явдаг ч 1998 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальтай. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд алтан медаль хүртсэн. “Ханжоу 2022” Азийн наадмын мөнгөн медальтай. Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медальт хүртэж байсан. Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын заан цолтой.

Тэрбээр Киргизстан Улсад болсон чөлөөт бөхийн олимпын эрх олгох Ази тивийн “БИШКЕК-2024” тэмцээнээс олимпын эрхийг хүртсэн. Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл олимпын эрхийн тэмцээнд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Хятадын Дин Живэйг 2:0-ээр ялснаар Парисыг зорих эрхийг өвөртөлсөн. М.Лхагвагэрэл “Токио 2020” олимпын хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт тавдугаар байр шалгарч байлаа. Үүнээс гадна 2022 Туркийн Яшар Догугийн тэмцээнээс мөнгө, мөн онд Казахстаны Болат Турлыхановын тэмцээнээс хүрэл, “Тайчун 2017” залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, ОХУ-ын “Поддубный лиг 2022”-оос мөнгөн медаль хүртэж байв.

Түүний аав Мөнхтөр аймгийн арслан цолтой бөх. М.Лхагвагэрэл аав шигээ бөх болохыг мөрөөдсөөр арван настай байх даа үндэсний бөхөөр хичээллэсэн. Түүний анхны багш нь улсын начин Б.Адъяахүү. Үндэсний бөх, чөлөөт бөхөөр 2013 оноос хослуулан барилдаж байгаа. Чөлөөт бөхийн бэлтгэлээ өдгөө Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад дор хийж байгаа. М.Лхагвагэрэл 2017 онд аймгийн харцага, 2018 онд Завхан аймгийн наадамд үзүүрлэн, аймгийн заан болсон. Түүнээс хойш Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын заан цолтой болсон билээ.
| ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬТ М.ЛХАГВАГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |