“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жингийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Тус жинд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Хилчин” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ өрсөлдөнө. Манай бөх дэлхийн мөнгө, хүрэлтэй Азербайжины Осман Нурмагомедотой барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол Сан Марино, Украины бөхчүүдийн ялсантай хүч сорих юм.

Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ 1999 оны долдугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 2013 оноос хойш Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуульд ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Б.Бат-Эрдэнэ 2015 оны өсвөр үеийн УАШТ-ий алтан медаль хүртэж амжилтын гараа нь эхэлсэн юм. Улмаар Монголын хүүхдийн спортын V наадмаас алт, “Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл, “Асашёорюү Кап” өсвөр үеийн олон улсын тэмцээнээс мөнгө, 2016 оны өсвөр үеийн УАШТ-ээс алт, “Асашёорюү Кап” өсвөр үеийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.
Тэрбээр 2018 оны залуучуудын ДАШТ-ээс хүрэл, 2018 оны залуучуудын УАШТ-ээс алт, “Journeymen Cliff Keen” Нью-Йоркийн олон улсын тэмцээнээс алт, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. 2019 онд Якутын анхны олимпын аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн долоо дахь удаагийн залуучуудын олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Б.Бат-Эрдэнэ Якутын дэвжээнд шөвгийн наймд АНУ-ын Эмиль Шэнноныг 9:6-аар, хагас шигшээд Казахстаны Адирхан Амирханылыг оноогоор цэвэр ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Кемеровогийн Дмитрий Купринд 5:3-аар ялагдаж байв.
Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ Словакийн Трнава хотод болсон. Тус ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Трнавагаас манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц медалийг эх орондоо авчирч байлаа. Б.Бат-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий эхний даваанд гоц мөргөж, наймны нэгт үлдэх шигшээ барилдаанд Казахстаны Айбар Жылкайдаровыг оноогоор цэвэр , шөвгийн наймд залуучуудын Европын аваргын мөнгө, хүрэл медальт Болгарын Жемал Рушен Алиг 6:2-оор ялсан. Харин хагас шигшээд АНУ-ын Кевин Льюист 12:1-ээр ялагдсан юм. Улмаар ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд Эстоны Эрик Рейнбокийг оноогоор цэвэр ялж байлаа.
ОУХМ Б.Бат-Эрдэнэ Киргизстан Улсын Бишкек хотод болсон Ази тивийн олимпын эрх олгох “Бишкек 2024” тэмцээнд Йорданы Эрзо Эсаков, Хятадын Лин Зушен нарыг ялж, “Парис 2024” олимпын наадмыг зорих эрхээ авсан.
| ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ий ХҮРЭЛ МЕДЛЬТ ОУХМ Б.БАТ-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |