“Парис 2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн хувийн тэмцээн 2024 оны долдугаар сарын 27-оос наймдугаар сарын 2-ны өдөр буюу өнөөдөр өндөрлөх юм. Маргааш багийн барилдаан эхэлнэ. Олимпын эхний өдрийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр олимпын зургаа дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл нар барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ ӨРСӨЛДӨНӨ

Энэ жинд 23 тамирчин байгаа. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин их дуулга тэмцээний аварга, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл хүч үзнэ. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Erik ABRAMOV-той таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Тажикстаны шилдэг тамирчин Temur RAKHIMOV-той барилдана. Энэ хэсгийн доод талд Узбекистаны Alisher YUSUPOV байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИНД А.АДЪЯАСҮРЭН

Энэ жинд 26 тамирчин байгаа. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүч сорино. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Kamila BERLIKASH-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Туркийн хашир туршлагатай хүчтэй өрсөлдөгч 36 настай Kayra OZDEMIR-тай барилдана. “D” хэсгийн доод хэсэгт Японы Akira SONE, Хятадын XU Shiyan нар байна.
| ОЛИМПЫН ДЭВЖЭЭНД ӨНӨӨДӨР ОУХМ О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ, ОУХМ А.АДЪЯАСҮРЭН НАР БАРИЛДАНА |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |