“Парис 2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн 2024 оны долдугаар сарын 27-оос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд явагдаж өндөрлөнө. Олимпын эхний өдрийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр олимпын тав дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ О. Хүслэн, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн нар барилдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИНД О.ХҮСЛЭН ӨРСӨЛДӨНӨ
Энэ жинд 22 тамирчин байгаа. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Монголын жүдо академи”-ийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, гран при тэмцээний хүрэл медальт, ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдана. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Эквадорын Vanessa CHALA-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Израилийн Inbar LANIR-тай барилдана. Энэ хэсгийн доод хэсэгт Нидерландын алдарт жүдочин STEENHUIS Guusje байна.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-ЫН ЖИНД Б.ГОНЧИГСҮРЭН ХҮЧ ҮЗНЭ
Энэ жинд 25 тамирчин байна. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Хилчин”спорт хорооны тамирчин, ”Ханжоу-2022” Азийн наадмын мөнгө, Ази тивийн хошой хүрэл медальт, “Их дуулга тэмцээний аварга, ОУХМ Батхуягийн Гончигсүрэн барилдана. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Израилийн Peter PALTCHIK-тай таарлаа. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Францын Aurelien DIESSE, Тажикстаны Dzhakhongir MADZHIDOV нарын хэн ялсантай таарах юм. Энэ хэсгийн дээд хэсэгт Азербайжаны шилдэг тамирчин Zelym KOTSOIEV байна.
| ОЛИМПЫН ДЭВЖЭЭНД ӨНӨӨДӨР ОУХМ Б.ГОНЧИГСҮРЭН, ОУХМ О.ХҮСЛЭН НАР БАРИЛДАНА |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |