Чөлөөт бөхийн “U23” хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан Улсын нийслэл Амман хотноо зургадугаар сарын 22-30-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Тус Азийн аваргын тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Чөлөөт бөхийн “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй. Аль аймгийн хүүхэд вэ?
-Намайг Батсүхийн Ганцэцэг гэдэг. Дархан хотод төрж, өссөн.
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Бага насаа Дархан хотдоо өнгөрүүлсэн.
-Одоо ямар сургуульд сурч байгаа вэ?
-Монголын үндэсний биеийн тамирын дээд сургуулийн гуравдугаар курсийн оюутан.

-Чухам яагаад чөлөөт бөхийн спортыг сонгон хичээллэх болсон бэ?
-Намайг есөн настай байхад эмээ маань Дархан хотын БТСГ-ын чөлөөт бөхийн секцэнд анх хөтлөн оруулж өгсөн. Эмээгийн ач тусаар би өдий зэрэгтэй тамирчин болж яваа. Анх секцэнд орохдоо чөлөөт бөх гэж юу байдгийг ч мэдэхгүй л очсон. Түүнээс хойш нэлээдгүй цаг хугацаа өнгөрч хичээллэх тусам улам бүр чөлөөт бөхийн спортод шимтэн дурлах болсон.

-Чөлөөт бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Чөлөөт бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Анх сонгон орсон чөлөөт бөхийн спортоороо одоог хүртэл тууштай хичээллэж байгаа.
-Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-12 дахь жилдээ хичээллэж байна.
-Чөлөөт бөхийн “А” үсгийг заасан анхны багш нь хэн бэ?
-Анх Дархан хотын БТСГ-ын дасгалжуулагч Ёндонпүрэвийн Батдархан багшаараа заалгасан. Дараа нь “Хасу мегастарс” клубийн МУГД Цэндийн Баярсайхан багш дээрээ очиж, одоог хүртэл хичээллэж байгаа.

-Насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж байсан уу?
-Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 2023 онд 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан.
-Йордан Улсын нийслэл Амман хотод болсон “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ын жинд тойргоор барилдсан юм уу?
-Манай жинд таван бөх байсан. Тойргоор хоорондоо барилдсан. Эхний тойрогт Киргизстаны Дилназ Сазановад 10:7-оор хожигдсон. Түүний дараа хоёрдугаар тойрогт Казахстаны Гулсезим Бухаеваг 10:0-ээр ялсан. Гуравдугаар тойрогт Энэтхэгийн Антим Антимд 15:10-аар ялагдсан. Сүүлийн барилдаандаа Тайванийн Пайг 13:0-ээр цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн.

-Киргизстаны бөхтэй ойролцоо барилдаад сүүлийн мөчид хожигджээ. Ямар алдаанаас болж хожигдол хүлээсэн бэ?
-Киргизстаны тамирчинтай барилдахдаа хэт яарч алдаа гаргасан. Барилдааны эхнээс тэргүүлэн, оноо авч хожих гэсэндээ хэтэрхий их яарч, хяналтаа алдсан тал бий.
-Энэтхэгийн бөхийг ялах боломж байсан уу?
-Энэтхэгийн бөхийг хожих боломж илүү өндөр хувьтай байлаа. Түүнийг цэвэр дарах ч боломж байсан л даа. Тэр боломжийг би өөрөө л ашиглаж чадалгүй хожигдсон.
-Гаргасан амжилтуудаас танилцуулахгүй юу?
-Залуучуудын УАШТ-д 2021, 2022, 2023 онд түрүүлж байсан. Насанд хүрэгчдийн УАШТ-д 2023 онд мөнгөн медаль хүртсэн.
-Энэ онд оролцох ямар томоохон тэмцээнүүд байгаа вэ?
-Ирэх аравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд болох “U 23” ангиллын ДАШТ бий.
| АЗИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Б.ГАНЦЭЦЭГ: Эмээ минь анх хөтөлж оруулснаас хойш чөлөөт бөхтэй амьдралаа холбож явна |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |