“Парис 2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн 2024 оны долдугаар сарын 27-оос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд явагдаж өндөрлөнө. Олимпын эхний өдрийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр олимпын гурав дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Тбилисийн их дуулгын аварга, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр нар барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД Л.ЭНХРИЙЛЭН

Энэ жинд 28 тамирчин байгаа. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт “Токио 2020” олимпын аварга, Косовогийн Nora GJAKOVA-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Нидерландын Julie BEURSKENS, Германы Pauline STARKE нарын хэн ялсантай барилдана. “С” хэсгийн дээд хэсэгт дэлхийн аварга Өмнөд Солонгосын HUH Mimi, Словенийн Kaja KAJZER, Израилийн NELSON LEVY Timna нар байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД Б.ЭРДЭНЭБАЯР ӨРСӨЛДӨНӨ

Энэ жинд 30 тамирчин байгаа. Манай улсаас Тбилисийн их дуулгын аварга, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр барилдана. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт дэлхийн аварга Швейцарийн бөх Nils STUMP-тай барилдана. Түүнийг хэрэв ялж чадвал Испанийн Salvador CASES ROCA, Гамбийн Faye NJIE нарын хэн ялсантай таарах юм. Энэ хэсгийн доод хэсэгт Узбекистаны Murodjon YULDOSHEV, Казахстаны Daniyar SHAMSHAYEV, Молдавын Adil OSMANOV нарын шилдгүүд байна. Өнөөдрийн хэсгийн барилдаан үдээш хойш Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлнэ. Финалын барилдаан үдшийн 22.00 цагт болно.
| ОЛИМПЫН ДЭВЖЭЭНД ӨНӨӨДӨР МУГТ Л.ЭНХРИЙЛЭН, ОУХМ Б.ЭРДЭНЭБАЯР НАР БАРИЛДАНА |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |