"Ханжоу-2022" Азийн XIX наадмын байт харвааны сонгодог төрлийн ганцаарчилсан ангилалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баатархуягийн Отгонболд алтан медаль хүртэж, “Парис 2024” олимпыг зорих эрх хүртсэн билээ. Б.Отгонболд Монгол Улсын байт харвааны спортод 45 жилийн дараа анхны алтан медалийг эх орондоо авчирч түүхэн амжилт тогтоосон. Энэ нь дэлхийн аварга, МУГТ Д.Дэмбэрэл, 2008 оны Бээжингийн паралимпаар Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав нараас хойш гаргасан хамгийн том амжилт, Азийн наадмын анхны алтан медаль байлаа.

ОУХМ Б.Отгонболд “Ханжоу 2022” Азийн XIX наадмын алтан медалийн төлөөх өрсөлдөөнд Хятадын харваач Жи Шиан Шоуг ялж Азийн наадмын аварга болсон. Түүний давуу тал нь догдлол, сэтгэл хөдлөлөө дарж чаддаг. Сэтгэл зүй тогтвортой, тайван харваач юм. Хөгжөөн дэмжигчдийн нүргэлсэн их, шуугиан, дуу чимээн дунд төвлөрч, тайван харваж чаддаг онцлогтой. Олимп, дэлхийн медальтай ямар ч тамирчинтай харвахад биеэ барих, сандрах, айж бэргэх асуудал байдаггүй. Өөртөө бүрэн итгэлтэй төвлөрч харваж чаддаг. Энэ бүхэн нь түүний өндөр амжилт гаргах үндэс болдог юм билээ.

Тэрбээр анх Жакартагийн Азийн наадамд 2018 онд оролцож байсан. Холимог баг болон эрэгтэй багийн харваанд хүрэл медалийн төлөө харваж ялагдаж байв. ДАШТ-д хоёр удаа, Азийн аварга, дэлхийн цом гээд олон улсы тэмцээнд оролцож байсан. Байт харваагаар 2009 оноос эхлэн “Алдар” спорт хороон дээр хичээллэсэн. Түүнээс хойш 15 дахь жилдээ байт харваагаар хичээллэж байгаа.
| “ПАРИС 2024” ОЛИМПЫГ ЗОРИХ БАЙТ ХАРВААНЫ Б.ОТГОНБОЛД |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |