Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг дөрөв дэх хурлаа хийжээ. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:
Өнгөрсөн гурван сарын хугацаанд гүйцэтгэсэн ажил.
Хуулийн төсөлд ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусгасан байдал.
Гадаад улс орнуудын допингийн эсрэг үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт.
Цаашид гүйцэтгэх ажлын төлөвлөгөө.
Хуулийн төсөл боловсруулах явцад шинэ нөхцөл байдал үүсч допингийн эсрэг үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд зохиоцуулах шаарадлага үүссэн тул ажлыг хэсгийнхэн аравдугаар сараас хойш гадаад улс орны туршлага, олон улсын байгууллагуудын эрх зүйн баримт, хуулийн бусад баримтыг судлан “Допингийн эсрэг үйл ажиллагаа” бүлгийг хуулийн төсөлдөө нэмжээ.
Мөн холбогдох хуульд заасны дагуу хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайлан, Хуулийн үр нөлөөний тайлан, зардлын тооцооны тайлан зэрэг дагалдах баримтуудыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэв. Салбарт хамаарах байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, шинээр орсон зарчмын заалтуудыг тайлбарлах зорилгоор спорт холбоод, судлаач, дасгалжуулагч, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд найман удаа уулзалт, хэлэцүүлгийг зохион байгуулсан байна.
Ажлын хэсгийн гишүүн Ц.Бахытжан гадаад улс орнуудын допингийн эсрэг үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын онцлог, манай улсад нэвтрүүлж болох боломжуудын талаар хийсэн судалгаагаа танилцуулжээ.Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтнүүдийн хүчин чармайлтыг тус ажлын хэсгийн гишүүд өндрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн барихад идэвхтэй оролцохоо тэд илэрхийлжээ.
| Биеийн тамирч, спортын хуулийг шинэчлэх ажлын хэсэг хуралджээ |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |