"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадам эхлэхэд 29 хоног үлдлээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 19-ээс хоердугаар сарын 1-ний өдрүүдэд болох уг наадамд дэлхийн 70 орны 1900 тамирчин долоон спортын 15 төрөлд олимпын аваргуудаа тодруулах юм.
Залуучуудын өвлийн олимпын дөрөв дэх наадамд оролцох Монгол Улсын гүйлтийн цанын тамирчдын нэрсийг Олон улсын цанын холбоо (FIS)-c өнгөрсөн шөнө зарласан байна. 2022-2023 оны хооронд цуглуулсан эрхийн онооны үзүүлэлтээр Монголын цаначид бүтэн багаараа буюу дөрвөн тамирчин оролцохоор боллоо.
"Ганвон 2024" наадамд эрэгтэйчүүдээс ОУХМ Т.Өсөх-Ирээдүй, ОУХМ Ариунжаргалын Хүслэн, эмэгтэйчүүдээс Жамьянжавын Уянгаа, Насанбатын Нандинцэцэг нар эрхийн нормативийг биелүүлж, залуучуудын олимпод уралдахаар боллоо. Манай хөвгүүд 17 настай бол охид 16 насандаа залуучуудын олимпын эрхийг аваад байна.
"Ганвон 2024" наадмын цанын төрөлд залуучууд 10 км, охид 5 км-т уралдах ба манай тамирчид холимог багийн буухиа (4х3.3 км) уралдаанд мөн өрсөлдөх юм. Гүйлтийн цанын тамирчдын хувьд заавал эрхийн болзол хангах ба 51 орны 160 гаруй цаначид "Ганвон 2024" наадамд оролцох юм байна.
Энэ удаагийн наадамд Монголын эмэгтэй цаначдаас хоёр удаа олимпын наадамд оролцож, тугчаар сонгогдож байсан ОУХМ Э.Очирсүрэнгийн амжилтын буухиа үргэлжилж байгаагаараа онцлог болж байна. Сүүлийн жилүүдэд цанын дасгалжуулагчын албанд шилжилж, олон улсын шүүгчийн зэргээ ахиулж буй Э.Очирсүрэнгийн хүү А.Хүслэн энэ наадмын эрхийг аваад байгаа.
Өвлийн спортын түүхэнд тодоор бичигдэх олимпын наадамд ээж, хүү хоер оролцож байгаа шинэ амжилтын буухиаг энэ наадмаас бид харах боллоо. Монголчууд гүйлтийн цанаар олимпын наадамд уламжлал болон оролцдог буухиаг үргэлжлүүлж байгаа нь бахархалтай юм.
| Монгол Улсын цанын тамирчдын эрх баталгаажлаа |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |