“Монголын жүдо академи”-ийн шинэ жилийн баярын цэнгүүн дуу хуур, бүжиг наадам, хөгжил цэнгэлтэй сайхан зохион байгуулагдлаа. УИД-н долоон давхарт байрлах “New York Empire” ресторанд “Жүдо Академи”-ийн хамт олон улиран одож буй хуучин оноо үдэж, айлчлан ирж буй шинэ оноо угтан авсан юм.
Амжилт ялалт, ахиц дэвшлээр дүүрэн байсан 2023 оны шилдэг тамирчдаа тодруулж өргөмжлөл шагнал гардуулсан нь баярын арга хэмжээний оргил мөч байв. Энэ жилийн хувьд насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн ангилалд Монгол Улсын аваргаар тодорсон О.Хүслэн, Н.Жангарай, Ц.Гэгээн, А.Чөлүжин нар “Оны шилдэг тамирчин”-аар шалгарсан юм.
ОУХМ О.Хүслэн насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны алтан медалиа хүртэж, “Доха 2023” дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон нь энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Залуу тамирчид энэ жил хилийн дээс алхаж олон улсын тэмцээнд уралдаануудад бахархам амжилтуудыг гаргажээ.
Баярын арга хэмжээнд салбар салбарын урлагийн тоглолт, багш нарын нэрэмжит азтаны сугалаа явагдаж, хүүхдүүд өвлийн өвгөн ааваасаа бэлгээ гардаж аван баяр хөөртэйгөөр шинэ жилээ тэмдэглэсэн байна. Ирж буй 2024 ондоо бүх суралцагчид спортын амжилтаа ахиулж, хичээл сурлагадаа сайжирч, зорьж тэмүүлж байгаа мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмүүлэх болно.









| “Жүдо академи”-ийн шинэ жилийн баярын цэнгүүн боллоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |