Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан, "Говь-Ус" өмнийн говийг усжуулах шийдэлд хүрэх зорилго бүхий , улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их Богд” дэвжээний бөх, улсын “Үнэн зоригт” харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж "Усны элч"-ээр өргөмжлөгдөн цом гардсан авлаа.
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Степ Гоулд" ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар үзүүрлэсэн байна. Шөвгийн дөрөвт Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Билэгт Жонон” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Галсан-Очирын Ганжад, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Уушгийн Баян" ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарчээ.
Шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Д.Амаржаргал, аймгийн хурц арслан Х.Энхчулуун, аймгийн өсөх, өрнөх начин М.Гантулга нар үлдсэн байна. Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, “Баатарван транс” ХХК, “Тэлмэн Ресурс” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Б.Баянсүхэд, “Уран барилдааны шагнал”-ыг, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурьт гардуулан өгчээ.
Дараагийн барилдаан ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, “Ховд бөхийн дэвжээ”-ээс санаачлан зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
| Улсын харцага Н.Золбоо түрүүлж, “Усны элч” бөхийн цомыг гардан авлаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |