Монголын үндэсний паралимпын хорооны 2023 оны “Шилдгийн шилдэг тамирчин”-ыг шалгаруулах ёслол “Улаанбаатар” зочид буудлын “Баянзүрх” танхимд болов. Улирч буй онд манай улсын пара тамирчид ДАШТ, Азийн наадам, Азийн аварга, дэлхийн цом болон гран при тэмцээн, наадмуудаас нийт 132 (алт 62, мөнгө 43, хүрэл 27) медаль хүртжээ.
2023 оны спортын онцлох үйл явдал болох “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас Монголын тамирчид найман медальтай ирсэн бөгөөд одоогийн байдлаар “Парис-2024” зуны паралимпын гурван эрхийг эх орондоо авчирсан байна.
МҮПХ-ны оны шилдгүүдийг танилцуулж байна:
“Шилдгийн шилдэг тамирчин”: Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ.
“Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”: У.Сүрэнжав.
“Шилдэг эрэгтэй тамирчин”: Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ.
“Шилдэг эмэгтэй тамирчин”: Л.Туруунаа.
“Шилдэг эрэгтэй дасгалжуулагч”: Д.Батнасан.
“Шилдэг эмэгтэй дасгалжуулагч”: Б.Нарантуяа.
“Шилдэг залуу тамирчин”: Г.Даваахүү.
“Шилдэг спортын холбоо”: Монголын пара хөнгөн атлетикийн холбоо
“Оны онцлох тамирчин”: Д.Ганбат
“Оны шилдгийн шилдэг тамирчин” болсон Э.Содномпилжээ нь 2023 онд пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, дэлхийн цомоос алт, Азийн аваргаас алт, “Ханжоу-2023” Азийн зуны спортын пара наадмаас мөнгө, “Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадмаас алтан медаль хүртсэн юм. Тэрбээр МҮПХ-ны оны “Шилдгийн шилдэг цом”-ыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа ба өмнө нь 2016, 2018, 2021 онд гардаж байв.
Харин “Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин” болсон У.Сүрэнжав нь таэквондогийн 2023 оны ДАШТ-ээс хүрэл, “Ханжоу-2022” Азийн пара наадмын мөнгө, Австрали, Франц, Мексикийн гран при тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн юм.
Энэ ёслолын үеэр МҮПХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны нарийн бичгийн дарга О.Анударьд олголоо. Түүнийг тэргэнцэртэй иргэдийг багийн спортоор хичээллэх, спортын амжилт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж, тус спортын төрлийг Монгол Улсад хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хэмээн шагнасан юм.
| Э.Содномпэлжээ, У.Сүрэнжав нар паралимпын “Оны шилдгийн шилдэг тамирчин” боллоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |