Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлөөс ОХУ болон Беларусийн тамирчдыг "Бие даасан, төвийг сахисан тамирчин" /AIN/ статусаар "Парис-2024" олимпын наадамд оролцох нөхцөлийг танилцууллаа.
Одоогийн байдлаар жүдо бөхийн хүнд жингийн дэлхийн аварга Инал Тасоев, Матвей Каниковский, Тамерлан Башаев, Арман Адамиан нарын хэд хэдэн тамирчин олимпын наадамд "Бие даасан, төвийг сахисан тамирчин" /AIN/ статусаар "Парис-2024" олимпын наадамд оролцох боломжтой хэмээн мэдэгдээд байна.
"Парис-2024" олимпын наадамд "Бие даасан, төвийг сахисан тамирчин" /AIN/ статусаар оролцох тамирчдад дараах шалгуурыг хангасан байхыг шаардаж байна. Үүнд: ОХУ болон, Беларусь Улсын паспорттой, бусад шаардлагуудыг хангасан тамирчдыг бие даасан, төвийг сахисан тамирчин (“AIN”) гэж нэрлэн оролцуулна. Дайнд идэвхтэй оролцож байгаа болон дэмжиж буй тамирчид оролцох эрхгүй.
Орос, Беларусийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлын агентлагуудтай гэрээ байгуулсан тамирчид оролцох эрхгүй. Бие даасан, төвийг сахисан тамирчин бусад оролцогч тамирчдын нэгэн адил "Парис-2024" олимпын наадмын өмнөх болон олимпын наадмын үеэр допингийн эсрэг бүх шаардлагыг хангасан байх ёстой.
Орос, Беларусийн Засгийн газруудын эсрэг авсан хориг арга хэмжээ "Парис-2024" олимпын наадамд үйлчилнэ. Олимпын наадамд Орос, Беларусь Улсын төрийн далбаа, сүлд дуу, өнгө болон бусад тэмдэглэгээг ямар ч албан ёсны газар, албан ёсны арга хэмжээнд харуулахгүй. "Парис-2024" олимпын наадамд Орос, Беларусийн Засгийн газар, төрийн албан хаагчдыг урьж, магадлан итгэмжлэхгүй.
| Олимпод Орос, Беларусийн жүдочид төвийг сахисан " AIN” статусаар оролцоно |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |