Монголын чөлөөт бөхийн холбооны Ээлжит бус их хурал 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр амжилттай хуралдсан билээ. Энэхүү ээлжит бус их хурлаар МЧБХ-ны ерөнхийлөгч батламжилсан. Шинэчилсэн дүрмийн найруулга, бусад асуудлуудыг хэлэлцсэн юм.
Тус хурлын дараагаас Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчдын оролцох УАШТ болон ДБНХ-ны 2024 оны календарьчилсан төлөвлөгөөнд багтсан олон улсын чанартай тэмцээнүүдийн товыг баталсан байна. Ирэх 2024 оны нэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд насанд хүрэгчдийн УАШТ Улаанбаатар хотод болно. Хоёрдугаар сарын 22-25-ны өдрүүдэд “U23” насны ангиллын УАШТ болох юм.
Харин “U17” насны ангиллын УАШТ-ийг гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион явуулна. “U15” насны ангиллын УАШТ-ийг дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Өмнөговь аймагт хийхээр болжээ. “U20” насны ангиллын УАШТ-ийг Төв аймагт зохион явуулахаар болсон байна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, “UWW”-ийн календарьчилсан төлөвлөгөөнд орсон тэмцээний хуваарь гарсан байгаа. Тус хуваарьт орсон тэмцээнүүдэд МЧБХ-ны Үндэсний шигшээ багийн тамирчдын оролцох тэмцээнүүд тодорхой болжээ. 2024 оны нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Хорват Улсын Загреб хотод “Zagreb open” дэлхийн чансааны тэмцээн болох юм.
Нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Франц Улсын Ницц хотод “De Frabce Henri Deglane” гран при, гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Туркийн Анталья хотод “Yasar Dogu” нэрэмжит тэмцээн, дөрөвдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд Киргизстаны Бишкек хотод Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аваргын дараа дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Киргизстаны Бишкек хотод Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн болно.
Харин тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн Истанбул хотод дэлхийн олимпын эрх олгох тэмцээн явагдана. Зургадугаар сарын 6-9-ний өдрүүдэд Унгар Улсын Будапешт хотод дэлхийн чансааны тэмцээн, зургадугаар сарын 20-24-ний өдрүүдэд Польш Улсын Варшав хотод “Ziolkowski Pytlasinski” нэрэмжит Польшийн нээлттэй тэмцээн, долдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Испани Улсын Мадрид хотод гран при тэмцээн, наймдугаар сарын 5-11-ний өдрүүдэд Франц Улсын Парис хотод олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн тус тус болох хуваарь гарсан байна.
| Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ болон тив, дэлхийн тэмцээний хуваарь гарлаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |