Монголын чөлөөт бөхийн лиг 2022-2023 онд анх удаагаа зохиогдож байв. Тэгвэл энэ жилийн буюу хоёр дахь удаагийн лиг хүрээгээ тэлж “U17” насны ангилалд Монгол Улсын долоон бүсийн шилдгүүдийг тодруулж байна. Үүний нэг болох нийслэлийн бүсийн тэмцээний шийдвэрлэх 5, 6, 7 дугаар тойргийн барилдаанууд өчигдөр Баянгол дүүргийн Спорт хорооны зааланд боллоо.
Тэмцээний 10 жинд статистик үзүүлэлтээр тэргүүлсэн хоёр тамирчин финалын шатанд өрсөлдөх батламжаа гардан авав. Финалын шатны тэмцээн сурагчдын амралтын үеэр “U17” болон “U22” насны ангиллаар Улаанбаатар хотод зохиогдоно.
Нийслэлийн бүсийн тэмцээний дүн:
45 кг-д:
1. Б.Лхамжав /Спортын Төв сургууль/
2. А.Ашид-Үйлт /73-р сургууль/
48 кг:
1. Б.Мөнхтүвшин /Алдар Спорт Хороо/
2. Б.Энхбаатар /Баянгол-Аваргууд академи/
51 кг:
1. О.Анар / Баянгол-Аваргууд академи/
2. Б.Буянжаргал /Алдар Спорт хороо/
55 кг:
1. З.Батмэнд /Алдар Спорт Хороо/
2. Б.Ренчинпэлжээ /Спортын Төв сургууль/
60 кг:
1. Б.Пүрэвбаатар /Баянгол-Аваргууд академи/
2. О.Дашням /Спортын Төв Сургууль/
65 кг:
1. Г.Хангайбаяр /Баянгол-Аваргууд академи/
2. М.Сумъяабазар /Алдар Спорт Хороо/
71 кг:
1. Ж.Далайцэрэн /Спортын Төв сургууль/
2. Т.Эрдэнэцогт /Баянгол-Аваргууд академи/
80 кг:
1. Ц.Ганбат /Алдар Спорт Хороо/
2. М.Амартүвшин /Цаст Тайга/
92 кг:
1. А.Балжинням /73-р сургууль/
2. Б.Нямдорж /Баянгол-Аваргууд/
110 кг:
1. А.Тайванбат /Тэхмөнх клуб/
2. О.Сумъяабазар /Алдар Спорт Хороо/
| Чөлөөт бөхийн лигийн “U17” насны ангиллын нийслэлийн бүсийн шилдгүүд тодров |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |