Орхон аймгийн Эрдэнэт хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн “Сурагч лиг 2023” гурван сар үргэлжилж өндөрлөсөн байна. Тус лигийн аварга багаар IV сургуулийн эрэгтэй баг, “Эрдмийн сан” сургуулийн эмэгтэй баг аваргаар шалгарч “Шилжин явах цом”-ын эзэд болжээ.
Аваргаар шалгарсан IV, “Эрдмийн сан” сургуульд “Эрдмин” ХХК болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3x3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж, ирэх жил хүлээлгэн өгөх юм байна.
“Сурагч лиг 2023”-ийн
Эрэгтэй багийн дүн:
I байр алтан медалийг IV сургууль
II байр мөнгөн медалийг XIV сургууль
III байр хүрэл медалийг 1-р сургууль
Эмэгтэй багийн дүн:
I байр алтан медалийг “Эрдмийн сан” сургууль
II байр мөнгөн медалийг 5-р сургууль
III байр хүрэл медалийг 18-р сургуулийн баг тамирчид хүртжээ.
“Сурагч лиг 2023” тэмцээнийг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ЗДТГ, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Эрдмин ХК, Апейро ХХК, “Багандант” ХХК, “Орхон молл” ХХК, “Хюндай Монгол дистрибюшн” ХХК, “E-happy” шүдний эмнэлэг, “Rose&co” цэцгийн дэлгүүр, “Мастер инженеринг” , I-ECO цэвэр усны үйлдвэр дэмжиж, ивээн тэтгэгчээр оролцсон байна.
| Орхон аймгийн “Сурагч лиг 2023”-ын аваргууд тодров |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |