“Ханжоу-2022” Азийн наадмаас алтан медаль хүртсэн, МУГТ Б.Чинзоригоос допинг, сэргээшийн төрлийн хориглосон эм, бодис илэрсэн. Тэрбээр “Б” сорьцын шинжилгээ өгөхгүй шууд Олон улсын спортын Арбитрын шүүхэд хандаад байгаа билээ. МУГТ Б.Чинзоригоос Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн “S1” ангилалд багтдаг метандиенон, метаболит бодис илэрсэн байдаг. Тиймээс ч тэрбээр “Б” сорьцын шинжилгээ өгөхгүй шууд Арбитрын шүүхэд хандсан аж.
Энэ нь 2024 оны Парисын олимпод оролцох гарц, боломж байж болох тул ийнхүү цаг алдахгүй шүүхэд ханджээ. Хэрэв Б.Чинзориг Олон улсын спортын арбитрын шүүхэд “Допингийн төрлийн бодис хэрэглэх болсон шалтгаан, хэн хэрэглэхийг зөвлөсөн” зэргээр “Үнэнээ өчвөл” тус шүүхээс хамгийн бага буюу зургаан сарын хугацаагаар эрхийг нь хасах шийтгэл оноох боломжтой юм байна. Тиймээс тэрбээр энэ боломжийг ашиглахаар ийнхүү шуурхай шүүхэд хандсан байж магадгүй.
Спортын Арбитрын шүүхэд хандсан цаг хугацаанаас эхлэн ямар шийтгэл оноосон хугацаа нь тооцогддог аж. Өөрөөр хэлбэл Олон улсын спортын арбитрын шүүхээс Б.Чинзоригт хамгийн бага шийтгэл болох зургаан сарын хугацаатай эрхийг нь хасах тохиолдолд түүний эрх ирэх 2024 оны дөрөвдүгээр сард сэргэнэ. Хэрэв ирэх нь сэргэвэл тэрбээр ирэх 2024 оны олимпод оролцох боломжтой болох юм.
Б.Чинзориг эрүүл мэндийн шалтгаанаар дээрх төрлийн бодисын найрлага бүхий эмийг хэрэглэсэн байх магадлалтай. Эсвэл түүнд хүчний бэлтгэлийн багш, дасгалжуулагч нар нь хэрэглэхийг зөвлөсөн байж болзошгүй байгаа юм.
| Б.Чинзориг Олон улсын спортын Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |