Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Азийн аварга Оюунбилэгийн Пүрэвбаатар 1973 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр тамирчин, дасгалжуулагчид ганзагын наймаанд шилжиж, бэлтгэлийн заал эзэнгүйдэн тамирчингүй шахам болсон үеийн тамирчин. Тэр хүнд цаг үед улсын шигшээ баг тарж, бутран клубийн системд орсон юм. Зах зээлийн шилжилтийн хүнд үеийг спортдоо, чөлөөт бөхдөө үнэнч хэвээр үлдэж, сэтгэлээ зориулсан тулдаа О.Пүрэвбаатар даван туулан гарсан байдаг.
Тамирчин хүний тэсвэр, хатуужлын туйлыг харуулсан түүний хөдөлмөр, хөлсний үнэ цэн 1994 оны ДАШТ-ий наймдугаар байр, 1997 оны Азийн аваргын алтан медаль, 1997 оны Зүүн Азийн наадмын алтан медаль, 1998 оны ДАШТ есдүгээр байр, 1998 оны Бангкокын Азийн наадмын мөнгөн медаль, 1999 оны ДАШТ-ий арваннэгдүгээр байр, “Сидней-2000” олимпын тавдугаар байр, “Софи-2001” ДАШТ-ий мөнгөн медаль, 2002 оны дэлхийн цомын хүрэл медаль, “Тегеран 2002” ДАШТ-ий мөнгөн медалийн амжилтаар үнэлэгдсэн юм.
| Энэ өдөр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар мэндэлжээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |