Олон улсын оюутны спортын холбооны “FISU” Швейцарийн Женев хотноо болж өнгөрсөн Ерөнхий ассамблейн XXXVIII чуулганаар тус холбооны удирдлагыг сонгож баталгаажуулсан байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр Швейцарь Улсын иргэн Леонц Эдер Leonz Eder шинээр сонгогдлоо. Леонц Эдер нь 2021-2023 онд ОУОСХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Учир нь 2019 оны 11 сарын 15-16-нд Италийн Турин хотноо болсон XXXVII чуулганаар ОХУ-ын иргэн Олег Матыцин ерөнхийлөгчөөр сонгогдсон ба ОХУ дахь допингийн асуудал, Орос Украины хямралаас улбаатай хоригтой холбоотойгоор О. Матыцины үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байсан юм. Иймээс тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Леонц Эдер нь өнөөдрийг хүртэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ОУОСХ-ны онлайн чуулганаар 2021 онд сонгогдон ажиллаж байсан билээ.
Ийнхүү түүнтэй өрсөлдөх хүн гараагүй учраас ганцаараа Леонц Эдер дэвшин, сонгогдсон юм. Тэрээр Монгол Улсад хэдэн удаа ирж байсан. Л. Эдер нь Сант Галлианы их сургуульд олон жил биеийн тамирын чиглэлээр ажиллаж байсан ба ОУОСХ-нд 2007 оноос ГХ-ны гишүүний болон бусад удирдах сонгуульт албан тушаалд ажиллаж ирсэн туршлагатай хүн билээ.
Чуулганаар ОУОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч дөрвөн хүн, Ерөнхий санхүүч, гишүүдийн ахлагч, ГХ-ны 15 гишүүдийг сонгон баталсан юм. Ийнхүү ОУОСХ-ны 23-н Гүйцэтгэх хорооны гишүүд шинэчилэгдэн батлагдлаа. ОУОСХ-ны Ерөнхий санхүүчээр Монгол Улсын иргэн, МОСХ-ны ерөнхийлөгч Д. Баясгалан нь олонхийн саналаар нэр дэвшин сонгогдлоо.
Тэрбээр ОУОСХ-ны гишүүнээр 2003 онд, Ерөнхий санхүүчээр 2007 оноос хойш тасралтгүй тав дахь удаагаа ийнхүү сонгогдон, 2027 оныг дуустал ажиллахаар боллоо. Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн XXXVIII Чуулганаар Д. Баясгалан нь ОУОСХ-ны 2019-2023 оны санхүүгийн тайлан илтгэлийг тавьж, 2024-2025 оны төсвийн төслийг Чуулганы төлөөлөгчөөр хэлэлцүүлэн батлуулан ажилласан юм.
| МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан ОУОХ-ны ерөнхий санхүүчээр сонгогдлоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |