Тайланд Улсын нийслэл Бангкок хот болон Чонбури мужийн Патаяа хотноо 2024 оны хоёрдугаар сард хөшгөө нээхээр төлөвлөж байсан Азийн танхимын болон тулааны спортын VI наадам дахин хойшлогдсоныг Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс мэдээллээ.
АОЗ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ража Рандир Синг мэдэгдэхдээ энэ хугацаанд олимпод бэлтгэж буй Үндэсний олимпын хороод, баг тамирчдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, "Бангкок-Чонбури" Азийн танхимын болон тулааны спортын VI наадмыг “Парис 2024” олимпын дараагаар буюу 2024 оны сүүлээр зохион байгуулах болсныг онцлов.
Дашрамд дурдахад Азийн танхимын спортын анхдугаар наадам 2005 онд Тайланд Улсад, 2007 онд Макаод, 2009 онд Вьетнам Улсын Ханой хотноо зохиогдсон бол Азийн тулааны спортын наадам 2009 онд Тайландын Бангкок хотноо болсон билээ. 2013 онд БНСУ-ын Инчён хотноо анх удаа энэ хоёр наадмыг хамтад нь зохион байгуулсан бөгөөд V наадам Туркменистан Улсын Ашгабат хотноо 2017 онд өрнөсөн түүхтэй.
Манай баг тамирчид "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын V наадамд спортын 12 төрлөөр 72 тамирчин оролцож, таван алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртсэнээр, багийн дүнгээр 13-р байрт шалгарсан амжилтыг үзүүлж байсан билээ.
| Азийн танхимын болон тулааны спортын наадам хойшлогдлоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |