Жүдо бөхийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөнө. Энэ удаагийн залуучуудын Азийн аваргад манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна.
Залуучуудын Ази тивийн аваргын эхний өдөр эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг; 73 кг жингийн барилдаанууд явагдсан. Өнөөдөр манай улсаас найман бөх барилдана. Эмэгтэйчүүдийн 63 кг жинд: Х.Маралмаа “D” хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогт Туркменистаны бөхтэй учраа таарсан байгаа.
Эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд: А.Лхагважав “А” хэсгийн эхний тойрогт гоц мөргөж, ялалт авсан байгаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Киргизстаны бөхтэй учраа таарсан. Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд хоёр хоногийн өмнө өсвөрийн Ази тивийн аваргад түрүүлсэн А.Дуламсүрэн “С” хэсгийн эхний тойрогт Иран Улсын тамирчинтай учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд: Б.Тэргэлнаран эхний тойрогт гоц мөргөж, ялалт авсан байгаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Казахстаны бөхтэй учраа таарсан. Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Г.Түвдэнренчин эхний тойрогт гоц мөргөж, ялалт авсан. Түүнтэй хоёрдугаар тойрогт өрсөлдөх Киргизстаны бөх жингээр хасагдсан тул шууд хэсгийн аваргын төлөө барилдахаар болсон.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд: М.Ананд эхний тойрогт Иран Улсын бөхтэй учраа таарсан. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд: А.Баттулга эхний тойрогт Кувейтийн бөхтэй учраа таарсан байгаа. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд: Г.Хангарьд “С” хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж, ялалт авсан. Хэсгийн аваргын төлөө Казахстан болон Ираны бөхийн хэн ялсантай барилдана.
| Жүдо бөхийн залуучуудын Азийн аварга өнөөдөр өндөрлөнө |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |