Иргэдийн бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг 21 аймаг, есөн дүүргийн 18-64 насны иргэдийн дунд явуулж байна. Энэхүү судалгаанд 7000 хүнийг хамруулахдаа асуулга, бие махбодын хэмжилт, бие бялдрын сорил гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Иргэдээс мэдээллийг цуглуулахад ердөө 35-45 минутын хугацаа зарцуулагдана.
Уг судалгаанд Увс аймгаас таван насны ангилалд 250 иргэнийг хамруулах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй байна. Одоогийн байдлаар Улаангом сумын 11 дүгээр цэцэрлэг, Сагил, Давст, Хяргас сумын иргэд хамрагдаад байна.
Тус судалгаа нь улсын хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлсны үндсэн дээр иргэдэд тохирсон дасгалын жишиг загварыг спортын шинжлэх ухааны орчин үеийн онол болон түүвэр судалгаанд суурилан боловсруулах нь энэхүү судалгааны зорилго оршиж байгаа юм.
Улмаар иргэдээс авах түүвэр судалгааны хүрээнд иргэдийн нас, хүйс, бие бялдрын хөгжил, ажил мэргэжлийн онцлог, амьдралын хэв маяг, хоол шим тэжээлийн бүтэц, эрүүл мэндийн байдал, хөдөлгөөний хэв шинж, биеийн тамир, спортоор хичээллэдэг давтамж зэрэг хүчин зүйлсийг тодорхойлсноор суурь судалгааны нэгдсэн сантай болох боломж бүрдэж байна.
| Увс аймагт иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний судалгаа эхэллээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |