Оюутны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Катар Улсад эхэлж байна. Катарын Доха хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд оюутны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ болно. Тэмцээнд дэлхийн эрэгтэй 12, эмэгтэй 12 шилдэг багийн тамирчид урилгаар оролцож байна.
Энэхүү 24 багийн тоонд Монгол Улсын “Роял” олон улсын их сургуулийн эмэгтэй баг орсон. Багийн ахлагчаар МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн М. Өсөхбаяр, “Роял” ОУИС-ийн дасгалжуулагч С. Тулга нар томилогдон явсан. Тамирчдын бүрэлдэхүүнд А. Хонгорзул, Б. Нямцэцэг, Б. Энхтуул, Э. Нарангоо нар орсон байна.
Баг тамирчдыг Монголын оюутны спортын холбооноос зохион байгуулан ОУОСХ-ноос явуулж буй энэхүү тэмцээнд оролцуулж, тамирчдын зардлыг хариуцан гаргаж байгаа аж. “Роял” ОУИС-ийн эмэгтэй баг нь 2022 оны Турк Улсад болсон өнгөрсөн оюутны ДАШТ -д амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн тул ийнхүү 2023 оны тэмцээнд хүндэтгэлтэйгээр уригдах болсон юм.
Тэмцээний дүрэм ёсоор 12 багууд дөрвөн хэсэгт гурван багаар хуваагдан тоглох юм. Эмэгтэй “А” хэсэгт Иран, Монтерири, Украин, “С” хэсэгт Египт, Шинэ Зеланд, Катар, “Д” хэсэгт Румын, Австрали, Тайваны багууд оржээ. Харин Монголын баг тэмцээний “В” хэсэгт Мексик, Кени Улсын багуудтай сугалаа таарчээ.
Ингээд манай эмэгтэй баг нь орон нутгийн цагаар 11 сарын 10-ний өдрийн 10:00 цагт Кенийн багтай, 16:50 цагт Мексикийн багуудтай хэсгийн тоглолтоо хийнэ. Тэмцээнийг Олон улсын оюутны спортын холбооны fisu.tv сувгаар шууд үзэх боломжтой.
| Сагсан бөмбөгийн 3х3-ын оюутны дэлхийн аварга эхэллээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |