Хятадын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болсон билээ. Монголын баг тамирчид спортын 14 төрөлд 68 тамирчнаа илгээхэд найман тамирчин (хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл) медаль хүртсэн юм. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга нар өнөөдөр тус наадмаас медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, зарим тамирчин, дасгалжуулагчийг шагнаж урамшуулав.
“Ханжоу-2022” Азийн пара наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн У.Сүрэнжав, жүдо бөхийн -90 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Баттөгс, хөнгөн атлетикийн дасгалжуулагч В.Батболд, пауэрлифтингийн дасгалжуулагч Б.Энхбаяр нарыг “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
IV Азийн пара наадмаас Д.Ганбат (жүдо), Г.Болор-Эрдэнэ (таэквондо) нар алт, Э.Содномпилжээ (пауэрлифтинг), У.Сүрэнжав (таэквондо), Д.Саруултөгс (зээрэнцэг шидэлт) мөнгө, Л.Туруунаа, Б.Баттөгс (жүдо), Ц.Баттулга (бөөрөнцөг түлхэлт) нар хүрэл медаль хүртсэн билээ.
БТСУХ-ны зүгээс хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин П.Энхманлайд 20 сая төгрөгийн үнэ бүхийн уралдааны тэргэнцэр гардууллаа. П.Энхманлай нь Монгол Улсын 13 удаагийн аварга, гранпри тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай, ДАШТ-д гурван удаа, “Токио-2020” зуны паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин юм.
Арга хэмжээнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү нарын хүндтэй эрхмүүд оролцов.
“Ханжоу-2022” Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдаас хамгийн ахмад нь 65 настай волейболын тамирчин Ч.Нарантуяа байсан бол залуу нь усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун байв. Мөн тус наадамд туялзуур сэлэм, усанд сэлэлт, го даам, шатрын спортын төрөлд Монголын тамирчид анх удаа оролцлоо. Энэ наадмаас медаль хүртсэн найман тамирчин, түүний дасгалжуулагч зургаа, нийт 14 хүнд Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу 58 сая 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгох юм.
| Азийн пара наадмаас медаль хүртсэн, тамирчин, дасгалжуулагч нарт 58 сая төгрөг олгоно |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |