Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг арваннэгдүгээр сарын 9-24-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангах хүрээнд аймаг, дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороо, газрын ахлах мэргэжилтнүүдэд заавар, зөвлөмж танилцуулах сургалтыг өчигдөр зохион байгуулсан байна.
Сургалтын үеэр аймаг, дүүргүүдийн БТС-ын газар, хороодын ахлах мэргэжилтнүүдэд хандаж, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын салбарыг түүчээлэгч та бүхэн иргэдийнхээ бие бялдрын хөгжил, идэвхитэй амьдарлыг төлөвшүүлэх үйл хэрэгт манлайлан оролцох хэрэгтэй” гэв. Мөн аймаг, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, хороодын арга зүйч болон албан хаагчдыг Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотод ирэх оны тавдугаар сард болох богино хугацааны сургалтад хамруулах болсоноо дуулгалаа.
Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлсны үндсэн дээр иргэдэд тохирсон дасгалын жишиг загварыг спортын шинжлэх ухааны орчин үеийн онол болон түүвэр судалгаанд суурилан боловсруулах нь энэхүү судалгааны зорилго оршиж байгаа юм.
Судалгааны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 18-64 насны иргэдээс энэхүү судалгааг авах ба үүнд 7000 хүнийг хамруулахдаа асуулга, бие махбодын хэмжилт, бие бялдрын сорил гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Иргэдээс мэдээллийг цуглуулахад ердөө 35-45 минутын хугацаа зарцуулагдана.
Улмаар иргэдээс авах түүвэр судалгааны хүрээнд иргэдийн нас, хүйс, бие бялдрын хөгжил, ажил мэргэжлийн онцлог, амьдралын хэв маяг, хоол шим тэжээлийн бүтэц, эрүүл мэндийн байдал, хөдөлгөөний хэв шинж, биеийн тамир, спортоор хичээллэдэг давтамж зэрэг хүчин зүйлсийг тодорхойлсноор суурь судалгааны нэгдсэн сантай болох боломж бүрдэж байна.
| Иргэдийн бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний сургалт боллоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |