Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны аравдугээр сарын 19-ний өдрийн А/354 тоот тушаал, “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяны хүрээнд хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай,Хөвсгөл аймгийн биеийн тамир, спортын байгууллага, “Хангарьд” спорт клубийн ажилтан, албан хаагчдад салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулах сургалтыг Булган аймгийн Булган суманд зохион байгуулав.
Сургалтыг Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Баасансүрэн нар удирдаж, Биеийн тамир, спортын салбарын бодлого, төлөвлөлт, Нийтийн биеийн тамир ба Эрүүл мэнд, сэдвийн хүрээнд мэдээлэл өгч туршлага солилцох чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Сургалтаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, мөн байгууллагадундын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцож, албан хаагчдын бэлтгэлжилт, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, олс таталтын спортын төрлөөр зохион явуулахад хяналттавьж, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.
Энэхүү сургалтаар долоон байгууллагын 140 албан хаагч салбарын бодлого, үйл ажиллагааны талаарх шинэлэг, нэгдсэн мэдээллээр хангагдаж, хүн тус бүр өөрийн мэргэжил, ур чадварын түвшингээ тогтоож, мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцах, харилцан туршлага солилцох, цаашид хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой болсон юм.
| “Хангайн бүс 2023” спортын сургалт боллоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |